Цасны зузаан нэмэгдвэл өвөлжилт хүндэрч болзошгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Сайншанд сумын нутгаар 11 дүгээр сарын 15-наас эхэлж 2-3 удаа цас орсон бөгөөд цасны зузаан дунджаар 5-10 см, зарим газраа 20-30 см хунгарласан байдалтай байна.
Цасны зузаан дахин нэмэгдсэн тохиолдолд Айраг сумын малчид хөрш Дундговь аймгийн зарим сумд руу отор хийх бол, Иххэт Алтанширээ сумын малчид мөн л хөрш Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим суманд оторлохоор төлөвлөжээ.
Аймгийн УСУОШГ-аас гаргасан мэдээллээр энэ сарын 22-нд тус аймгийн 10 сумын нутгаар дахин цас орох төдийгүй 24-нөөс нийт нутгаар өдөртөө 17-22 градус хүртэл хүйтрэх төлөвтэй байгаа юм.
Х.Эрдэнэбулган