Ховдчуудын өдөрлөг Улаанбаатар хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-08 14:12:13

Ховд аймгийн өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Ч.Чинбат, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн өдрүүд энэ сарын 10-14-ны өдрүүдэд болно. Нээлтийн ажиллагаа энэ сарын 10-нд Чингисийн талбайд болох бөгөөд энэ үеэр тус аймгийн 16 сумын овог угсаатан өөрийн өвөрмөц онцлогийг харуулсан гэр өргөөгөө барина гэж Засаг дарга Д.Цэвээнравдан хэллээ. Ховд аймгийн өдрүүдийн хүрээнд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болон “Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Мөн Галдан бошигт хаан туульсын дуулалт жүжгийг толилуулах зэрэг урлаг, соёлын олон арга хэмжээг зохион байгуулах аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд