БНХАУ-ын агаарын тээврийн нэгэн компани зарим нислэгээ цуцлахад хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
184@montsame.mn
2018-01-30 16:12:00

 

ШАНХАЙ. /РОЙТЕРС/. Хятадын "Дорны агаарын шугам" хэмээх агаарын тээврийн компани билгийн тооллын шинэ жилийн үеэр зорчигчдын урсгал ихсэхтэй холбогдуулан нэмэхээр төлөвлөж байсан 106 нислэгээ цуцлахаас өөр аргагүй болсон байна. Дээрх нислэгийн чиглэлийг зөвшөөрөх асуудлаар БНХАУ-ын болон Тайванийн эрх баригчид тохиролцоонд хүрч чадаагүй учраас ийм байдал үүссэн ажээ. 

Нислэгийн уг чилэлүүдийг Тайванийн засаг захиргаа зөвшөөрөхөөс татгалзсан тул нислэгүүдээ цуцлахаас өөр сонголт үлдээгүй гэж агаарын тээврийн уг компанийн албан ёсны төлөөлөгч мэдээлжээ. 

Эх газрын Хятадын талаас санал болгосон нислэгийн дээрх чиглэлүүдийг Тайванийн талтай урьдчилан зөвшилцөөгүй юм байна. 
Н.Мишээл

 
Холбоотой мэдээ