Казахстаны элчин сайд К.Хобландин Баян-Өлгийн удирдлагуудтай уулзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-25 22:00:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Калыбек Хобландин Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хабыл нарыг Улаанбаатар хотноо өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр хоёр улсын хил орчмын бүс нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-ыг дамжин Казахстан Улс руу гарсан тус аймгийн иргэдийн нэр дээр байгаа тээврийн хэрэгслүүдийн судалгааг гаргаж, арга хэмжээ авах санал боловсруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын "айтыс" буюу харилцаа дууны тэмцээн зохион байгуулах асуудлуудаар ярилцаж тохирсон байна.     


 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ