Бөхмөрөн сум ажлаараа аймагтаа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-25 16:04:15
 Увс /МОНЦАМЭ/. Өнгөрч буй хоёр өдөрт аймгийн 18 сумын засаг дарга нар Улаангомд ирж чуулан 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа аймгийн Засаг даргын зөвлөлд тайлагнаж дууслаа. Өнгөрсөн оны ажлаараа Увс аймгийн сумдаас Бөхмөрөн сум тэргүүлж, Завхан, Өмнөговь сумд удаалсан байна.
Бөхмөрөн сумын хувьд орон нутгийн төсөв бүрдүүлэх тал дээр санал санаачлагатай ажилласнаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, байгаль хамгаалах үйлсэд малчдын бүлэг нөхөрлөлийн оролцоог нэмэгдүүлэх, нүүрсний уурхайнуудын нийгмийн хариуцлагыг сайжруулах тал дээр сайн ажилласан амжилтаар ийнхүү энэ жилийнхээ ажлаар аймагтаа тэргүүлсэн байна.
Аймгийн ЗДТГ-аас 2017 оны ажлаараа тэргүүлсэн сумдын удирдлагуудыг сайшаасан бөгөөд энэ жилээс ажлаа илүү эрчимтэй хийхийг бүх сумдын удирдлагуудад санууллаа. Аймагтаа эхний гурван байранд шалгарсан сумдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.
Аймгийн ЗДТГ-аас 2018 оны нэгдүгээр улиралд багтаан сумд, агентлагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бол дөрөвдүгээр улиралд хяналт мониторинг хийхээр төлөвлөжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ