Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын харилцаанд анхаарав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-20 15:12:47

ВАШИНГТОН. /Yonhap/. Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын гурван талын харилцаа тус бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад онц чухал ач холбогдолтойг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэмдэглэв.

Филиппин улсад болсон Ази-Номхон далайн эдийн засгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзахдаа Обама энэ тухай мэдэгдсэнийг Цагаан Ордноос мэдээллээ.

Өмнөд Солонгос, Хятад улстай харилцаагаа сайжруулах Японы оролдлогыг Обама сайшаасан байна.

“Олон улсад хэвшсэн хууль, хөлөг онгоц болох нисэх онгоц чөлөөтэй зорчих, хуулийн дагуу чөлөөтэй худалдаа хийх, маргааныг тайван замаар шийдэх зарчмыг мөрдөх замаар, бүс нутгийн хэв журамд суурилсан дүрмийг Япон, АНУ болон Ази-Номхон далайн бүсийн орнууд хооронд бэхжүүлэхийн тулд хамтран ажиллах шийдвэр төгс буйгаа хоёр удирдагч нотоллоо” гэж Цагаан Ордноос мэдээлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ