Монгол улс эрсдлийн үнэлгээгээр 46 дугаарт жагсав

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-01-22 18:17:28
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академиас “Хятад улсаас 2018 онд хилийн чанадад хөрөнгө оруулах гадаад улс орнуудын эрсдлийн үнэлгээний тайлан”-г өнгөрсөн долоо хоногт гаргалаа.
Энэхүү судалгаанд нийт 57 улс хамрагдсан бөгөөд Герман улс "ААА" үнэлгээтэйгээр хөрөнгө оруулахад хамгийн эрсдэлгүй орноор шалгарсан бол Шинэ Зеланд, Австрали, АНУ, Канад, Голланд, Өмнөд Солонгос, Франц, Сингапур "АА" үнэлгээ авчээ.
Монгол Улсын хувьд "ВВ" үнэлгээтэй буюу нийт жагсаалтын 46-д жагсав. Мөн “Бүс ба зам” санаачилгын дагуух 35 орон дээрх судалгаанд хамарснаас манай улс 30 дугаар байрт оров.
Уг судалгааг эдийн засгийн үндэс суурь, зээл эргэн төлөх чадвар, нийгмийн уян хатан байдал, улс төрийн эрсдэл болон Хятад улстай хөгжүүлж буй харилцааны явц байдал зэрэг 5 голлох үзүүлэлтийг шалгуур болгожээ. 
 
А.Анхбаяр
Холбоотой мэдээ