Орост ажилгүйчүүдийн тоо өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-20 13:19:31

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Статистикийн газрын урьдчилсан мэдээллээр, тус улсад энэ оны 10 дугаар сард ажилгүйчүүдийн тоо 4.255 сая болсон бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 5.5 хувийг ажилгүйчүүд эзэлж байна.

2014 оны 10 дугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад энэ оны мөн сард Орост ажилгүйчүүдийн тоо жилийн дундаж үзүүлэлтээс 8 хувиар өссөн бол өмнөх есдүгээр сарынхтай харьцуулахад 1.4 хувиар өсчээ.

Оросын Статистикийн газрын урьдчилсан мэдээллээр, энэ оны 10 дугаар сард Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан төрийн байгууллагуудад ажилгүй 900 мянган хүн бүртгүүлснээс 700 мянга нь ажилгүйчүүдийн тэтгэмж авсан байна. Албан ёсоор бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны 10 дугаар сарынхтай харьцуулахад 13.7 хувиар өссөн бол энэ оны есдүгээр сарынхтай харьцуулахад 0.8 хувиар буурчээ.

Орост эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо өнгөрсөн сард 76.8 сая байсан байна .

Д.Жаргал

Холбоотой мэдээ