Гэмт хэрэг, зөрчлийн 99,3 хувийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-17 17:51:12
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2443 гомдол мэдээлэл ирсэн байна. Эдгээр гомдол мэдээллийг шалгаж үзэхэд 724 нь гэмт хэргийн шинжтэй, 1719 нь зөрчлийн шинжтэй байжээ.
Гомдол мэдээлэл гаргагчдад аль болох чирэгдэл учруулахгүй байх, түргэн шуурхай үйлчлэхэд аймгийн Цагдаагийн газраас анхаарч ажилласан байна. Ингэснээр 404 гомдол мэдээлэлд хэрэг нээж, 313 гомдол мэдээлэлд хэрэг нээхээс татгалзах саналтай байгаагаа Прокурот хүргүүлжээ. Мөн таван гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлсэн байна. Үндсэндээ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн онд гарсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 99,3 хувийг шийдвэрлэсэн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ