Улсын байцаагчийн эрх сунгах сургалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-17 10:23:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу "Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний хяналтын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ыг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалтыг  энэ сарын  15-аас 2 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.

Сургалтад төвийн болон Буянт-Ухаа дахь газар, Зүүн бүс дэх газар, Хойд бүс дэх газар, Өмнөд бүс дэх газар, Баруун бүс дэх газрын 14 албан хаагч хамарч  Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжтой танилцаж, салбарынхаа үндсэн чиглэлийн  Хяналт, шалгалтын газар, Виз, зөвшөөрлийн газруудад практик дадлага хийх юм. Сургалтын багц цагийг бүрэн гүйцээсэн албан хаагчдаас  шалгалт авч, тэнцсэн албан хаагчдад ГИХГ-ын даргын тушаалаар Хяналтын улсын байцаагчийн эрх олгож, хугацааг сунгах юм гэж ГИХГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ