Баян-Өлгийд зэрлэг ан амьтдын хорогдол гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-16 21:49:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ихэнх сумдын нутгаар уулаараа 5-30 см цас орж, 730 гаруй мал хорогдоод байна. Зарим газруудаар зэрлэг амьтад ч хорогдож эхэлжээ.

Одоогоор Цэнгэл сумын Шивээт хайрхан ууланд хоёр, Толбо сумын нутагт хоёр янгир, Улаанхус сумын нутагт нэг аргаль хорогдсон гэсэн мэдээллийг сумдын байгаль хамгаалагчид аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлжээ. Тийм учраас Алтай Таван богдын ангийн бүс нутагт таван тонн давс, 200 боодол өвсийг био техникийн арга хэмжээ авах зорилгоор өнөөдөр ачууллаа. Мөн бусад ангийн бүс нутгуудад био техникийн арга хэмжээ авахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх талаар БОАЖЯ-д мөн асуудал тавьсан байна. 

Харин ангийн менежмент хийгдсэн Алтай, Бугат, Буянт, Булган, Дэлүүн, Толбо, Улаанхус суманд менежмент хариуцагч "Монгол сафари", "Лүүк Монголиа", "Орман ан" зэрэг компаниуд ан амьтдад давс, өвс тавих ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.  

Мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2017-2018 оны өвөл Баян-Өлгий аймгийн хэмжээнд 1800 гаруй толгой буга, 3790 гаруй аргаль хонь, 3800 гаруй янгир ямаа өвөлжиж байгаа юм.
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ