Татвар төлөгчдийн ҮЭХ-ноос шатахууны үнийг бууруулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-16 13:18:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос шатахууны үнийг бууруулах асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх болжээ.

Сүүлийн өдрүүдэд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс Засгийн газар онцгой албан татвар нэмсэн гэсэн шалтгаанаар зарим төрлийн бензиний үнийг нэмж, хомсдол үүсгэсэн. Үүнээс үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн нуруун дээрх ачаа улам бүр нэмэгдэж байгаа юм. Тиймээс шатахууны үнийг бууруулах, хууль бусаар хомсдол бий болгож байгаа шатахуун импортлогч Аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардаж байгаа аж. Мөн шатахууны үнийг өсгөхгүй байх чиглэлд бодлого боловсруулж, анхаарлаа хандуулахыг шаардав.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ