Т.Цогт, Г.Маралмаа нарын ялаас хоёр жилийг хасчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬДөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан, шүүхээс ял сонссон Г.Маралмаа, Т.Цогт нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Тэдэнд анхан шатны шүүхээс тус бүрд нь 24 жилийн хорих ял оноосон. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалджээ. Нийслэлийн Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тэднийг ялласан 100.1 гэх зүйл ангийг өршөөж, ялын хэмжээг нь бууруулсан шийдвэрийг гаргасан байна. Г.Маралмаа, Т.Цогт тус бүрт нь оноосон 24 жилийн хорих ялаас тус бүр хоёр жилийг хасч 22 жилийн хорих ял болгон буурууллаа.
Ж.Батсайхан