УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-12 09:31:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас хуралдана.

Хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж тавьсан “Өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ" сэдэвт асуулгын хариуг сонсох юм.
Б.Туул
Холбоотой мэдээ