Хэлэлцүүлэг зохион байгуулах танхим гаргаж өгөхгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Жавхлан "Улсын Их Хурал уу, Улсын их задрал уу" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн ч УИХ-ын Тамгын газраас танхим гаргаж өгөхгүй байна хэмээн өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр энэ сарын 11-12-нд Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж холбогдох албаныханд хандсан ч сул танхим алга, тамганы тос дууссан гэх зэрэг шалтаг тоочиж буй. Түүний хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийнхөн оролцож, УИХ-ын үйл ажиллагаа болон нийгмийн өмнө тулгамдаж байгаа сэдвүүдээр гарц хайх зорилготой байсан юм.
Б.Туул