Хоёр Солонгосын уулзалтын талаар мэдэгдэл гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч БНСУ, БНАСАУ-ын хооронд Засгийн газрын түвшний уулзалт хийж буйтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “БНСУ, БНАСАУ-ын хооронд өнөөдөр Засгийн газрын түвшний уулзалт болж байгааг Монгол Улс талархан хүлээн авч байна. Энэ уулзалт нь Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яриа хэлэлцээг сэргээх, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж найдаж байна” гэжээ.

Н.Туяа