Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-12 15:55:54

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувь, өмнөх сарынхаас 0.2 хувиар нэмэгджээ.


Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ өмнөх сарынхаас 0.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн нийслэлд үйлчилгээний бүлгийн үнэ 18.8 хувь, баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.6 хувь хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Холбоотой мэдээ