Дээд шүүхийн шүүгчид Гаагыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-19 13:43:47

Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Г.Хосбаяр нар Нидерландын вант улсын Гааг хотноо болж буй Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч улсуудын Ансамблейн 14 дүгээр чуулганд оролцохоор явсан байна.

Энэ сарын 18-26-нд болох ансамблейд оролцох шүүгчид Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийг сонгож, өнгөрсөн оны ажлын тайлан сонсож, ирэх оны зорилт, төсвийг батлах юм байна. Олон улсын эрх зүйн харилцаанд туслалцаа үзүүлэх асуудал болон онц харгис хэрцгий аргаар гэмтх эрэг үйлдсэн ялтныг шилжүүлэх тухай, эрүүгийн хэрэгт холбогдогчид, хохирогчдын эрхийг ч хөндөн ярилцах юм. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ