МХЕГ-ын шалгалтаар 60 гаруй зөрчил илрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-19 13:21:01

МХЕГ-ын харьяа Нийслэлийн МХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид худалдааны төв, авто тээврийн шалган бүртгэх товчоо, хяналтын постуудад 80 гаруй удаагийн шалгалт хийсэн дүнгээ танилцууллаа.

Уг шалгалтаар 60 гаруй зөрчил илрүүлэн 20 иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. 30 гаруй иргэнийг торгожээ. Иргэн Н.Мөнхбат, Н.Гүрбазар нар 352 ширхэг тарваганы гаралтай түүхий эд тээвэрлэж явсан бол иргэн д.Жумдаандорж ховор ан амьтдын эд эрхтэн, хандгай, загас агнасан, Д.Нямдаваа 10 гаруй тарваганы тулам авч явсныг хураа навч, хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Энэ шалгалтаар нийтдээ 570 ширхэг тарваганы нойтон мах, тулам, 10 кг бугын ясан эвэр, 100 кг хөлдөөсөн загас, гурван ширхэг цагаан зээрийн гулууз мах, хоёр нугасны мах зэргийг хураан авчээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ