Ц.Туваан: Эдийн засаг өссөн нь үнэн бол татвар нэмэх шаардлагагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын нэмэгдэлийг эргэн харж, буцаан татахыг шаардсан УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг АН 100 хувь дэмжиж байгааг илэрхийлэн тус намын ЕНБД Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар хийлээ.
Мэдээллийн эхэнд АН-ын ЕНБД Ц.Туваан “МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шинэ төрлийн татварыг бий болгохгүй, татвар нэмэхгүй гэж ард түмэнд танилцуулж байгаад өнөөдрийн 65 суудлаа авсан. Гэтэл одоогийн байдлаар ОУВС-гийн шаардлага нэрээр 9 төрлийн татвар нэмэгдчихээд байна. Энэ нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлөх болж эхэлсэн тул өнөөдөр мэдээлэл хийж байна. УИХ дахь АН-ын бүлгээс 2018.01.03-нд Ерөнхий сайдад татварын нэмэгдлийг буцаан татах шаардлага хүргүүлсэн. Бүлгийнхээ шийдвэрийг АН-ын зүгээс дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэж байна. Өнгөрсөн 2012-2016 оны хооронд татварын нэмэгдэл бодлогын хүрээнд хязгаартай байсан. Гэтэл МАН татвар нэмэгдүүлэхдээ бодит байдалтай нийцэхгүй, тооцоо судалгаа муутай байж шийдвэр гаргасан. Бид сөрөг хүчнийхээ хувьд өнгөрсөн хавраас эхэлж татварын нэмэгдлийг шүүмжилсээр ирсэн. Иргэд приус машинаа шатаах хүртэл эсэргүүцэл илэрхийлсэн ч төр анхаараагүй. Одоо шатахууны гаалийн онцгой албан татварыг нэмснээр бензин 50-150 төгрөгөөр нэмэгдэж, иргэдийн амьдралд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх байдлаар шууд нөлөөлөхөөр байна.
ХХОАТ-ыг 2018.01.01-нээс шаталсан байдлаар нэмэгдэж байгаа. Улс орныхоо амьдралыг чирч яваа дунд давхаргын иргэдээ татвараар ингэж шахаж байгаа нь буруу. 1.5 сая төгрөгийг ам.долларт шилжүүлэхэд 600 орчим ам.доллар болно. Энэ бол дэлхийн улсуудын бага цалингийн шатлалд ордог тоо. Гэтэл манайд өндөр орлоготой гэж үзэж буй нь эмгэнэл юм. Тиймээс энэ шийдвэрээ эргэж харж, өөрчлөхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна. Үүний оронд худалдаа эрхлэгчдээс татвар авдаг хууль эрхзүйн орчин бий болгох ёстой. Мөн мөнгө хүүлэлтэд хязгаар тавих асуудлаар бид ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Хуулийн төслийг удахгүй АН-ын зүгээс өргөн барина. Эдийн засаг сайжирч байна гэж эрх баригчид мэдээллэсэн мөртлөө ард иргэдийнхээ халаасаас татвар нэрээр авах гэж байгааг буруутгаж байна. Ер нь эрх баригч нам татвар нэмсэн шийдвэрээ эргэж харах хэрэгтэй” гэлээ.
Мөн энэ үеэр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “МАН Засгийн эрх бариад 500 гаруй хоног өнгөрч байна. Энэ хугацаанд хэрхэн ажилласан талаар АН-аас "Манарсан 500 хоног" гэсэн тайлан гаргасан. Бүхэлдээ нийгмийн дундаж давхарга руу хүчтэй дайрсан бодлого л хэрэгжүүллээ. Татвар нэмснээр ядуурлын тоон хэмжээ нэмэгдэхэд нөлөөлнө. Өндөр орлого олдог иргэддээ татварын шахалт үзүүлж байгаа нь буруу. Эрх баригчдын буруугаас болж үүссэн нөхцөл байдлыг татвар төлөгчид үүрч байгаа нь буруу жишиг юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал бас их анхаарал татаж байна. МАН улс орон даяар санал асуулга хийх нэрээр төрийн албан хаагчдаас ихэвчлэн санал авсан. Үндсэн хууль улс орны эцэг хууль гэж нэрлэгддэг чухал баримт бичиг. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Гэтэл эрх баригч нам дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гэж байна. Үндсэн хуулиа өөрчлөх асуудлаар бид ард түмнээсээ жигд асуух ёстой. Ард түмнээсээ асууж байж зөв шийдэл гарна. Энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх ёсзүйн чадамж байхгүй. Улс орныг гэсэн сэтгэлгүй, ёс суртахуунгүй нөхдүүдээр Үндсэн хуулиа өөрчлүүлэхийг АН эсэргүүцэж байна” гэсэн юм.
АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Эрх баригч нам өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагасан нь “Муу ажилласан” гэдэгтэй нь санал нийлсэн хэрэг. Ийм байхад бодлогын алдаа бүрийг өмнөх АН-ын үеийн Засгийн газар руу чихэж байгаа нь бодитой дүгнэлт биш юм. “Чингис” бондын мөнгөөр АН-ын үед маш олон ажлын байрыг бий болгож, бүтээн байгуулалт өрнүүлсэн. Үүнийг цааш нь ажил хэрэг болгож чадахгүй байгаа нь эрх баригч намынхны алдаа. Бодлогоо явуулж чадахгүй болохоороо ард түмний халаасыг ухах замаар татвар нэмж байна” гэсэн юм.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр