Н.Баяртсайхан: Монголбанк 3.1 их наяд төгрөгийн алдагдлаа үе шаттай бууруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Монголбанкны удирдлагуудыг хэрхэн томилох, томилохдоо ашиг сонирхлын зөрчилгүй томилох бололцоо байгаа эсэх, түүний эрх хэмжээ, тооцох хариуцлага, тус банкинд үүссэн 3,1 их наяд төгрөгийн алдагдлыг хэрхэн бууруулж ажиллаж байгаа зэрэг асуудлыг тодруулж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Монголбанкны өмнөх удирдлага гадныхныг дэмжсэн бодлого явуулж ирсэн. Тушаал шийдвэрээ нууцад хамруулан гаргаж, хууль зөрчиж ирсэн. Өнөөдрийн бий болоод байгаа ядуурал, 1 сая орчим хүн амьдралын хамгийн доогуур түвшинд амьдарч байгаа нь Төв банкны бодлогын алдаатай холбоотой" гэхэд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Монголбанк өнгөрсөн 4 жилд алдаатай ажилласан. Иймээс энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийхээр болж УИХ-д оруулж ирсэн. Монголбанкны Ерөнхийлөгч өмнө нь дангаараа шийдвэр гаргадаг байсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр бол, хамтын удирдлагын зарчимд шилжих юм. Өөрөөр хэлбэл, Төв банкны Ерөнхийлөгч нь шийдвэрийн баримт бичиг дээр гарын үсэг зурж ёсчилно гэсэн үг" хэмээн хариулсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувьд одоогийн хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь тус банк хамтын удирдлагын зарчмаар ажиллахад чиглэгдэж байгаа явдал юм хэмээн онцолсон. Мөн өнгөрсөн онд УИХ-аас байгуулсан ажлын хэсэг төв банкинд ажиллаад 3,1 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан болохыг тогтоосон. Уг алдагдлыг үе шаттай бууруулж ажиллаж байна. Өнгөрсөн онд алдагдалгүй, бага зэрэг ашигтай ажилласан гэсэн хариулт өгч байлаа.

Мөн энэ үеэр банкны удирдлагын цалин хангамж ямар байх тухайд гишүүд нэлээн маргалдсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Монголбанк бол онцгой чиг үүрэгтэй. Төсвөө өөрсдөө батлаад дотроо зарцуулдаг. Цалингийн дээд хэмжээг тогтоосон хязгаар зааж болох юм. Түүнээс төсвийн албан тушаалтантай адилтгасан хэмжээгээр цалинг нь тогтоож болохгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, "Өргөн барьсан хувилбараар бол Монголбанк өөрөө цалингийн хэмжээг тогтоохоор хуульчилсан. Өнөөгийн байдлаар банкны удирдлагууд нь ажилтнуудааасаа бага цалин авч байгаа. Тиймээс бие даасан байгууллагын хувьд өөрсдөө цалингаа тогтоодог байх бололцоотой" хэмээв. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулж, улмаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Б.Туул