Харүмафүжи Д.Бямбадоржид 500 мянган иений торгууль ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-04 13:07:16

 

МОСКВА. /РИА Новости/. Нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан гэх дуулиан шуугианд өртсөнөөр зодог тайлсан мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг Японы Тоттори хотын шүүх 500 мянган иен буюу ойролцоогоор 4,4 мянган ам.доллароор торгох болсон талаар РИА Новости агентлаг мэдээлэв.

Өнгөрөгч оны 10 дугаар сарын сүүлчээр Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг "зиндаа дээгүүр бөхчүүдтэй хүндэтгэлтэй харьцсангүй" гэх шалтгаанаар  зодсон гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.  Үүнтэй холбоотойгоор тэрбээр сумогийн холбооноос албан ёсоор уучлалт гуйж, зодог тайлсан билээ. 
Э. Аянзаяа 
 

Холбоотой мэдээ