Ниагара хүрхрээ хөлдтөл хүйтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-03 20:51:21
ВАШИНГТОН. /АП/. Хойд Америкт агаарын температур эрс буурч, Ниагара хүрхрээ хөлджээ.

"Ассошиэтед  Пресс" агентлагийн мэдээлснээр, хэдийгээр урсгал нь тасраагүй ч усны уур буусан газрууд хөлдөж, өвлийн байгалийн ер бусын үзэсгэлэнт дүр зургийг бий болгосон байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс очсон жуулчид Канад болон АНУ-ын хил орчимд орших энэхүү хүрхрээний "өвлийн үзэсгэлэнт төрх"-ийн  гэрч болж байна.

 
Холбоотой мэдээ