М.Тайсон эмчилгээний зориулалтаар марихуан тариална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-03 19:01:50
МОСКВА. /ТАСС/. Дэлхийн үнэмлэхүй аварга асан, Америкийн боксчин Майк Тайсон эмчилгээний зориулалтаар марихуан тарьж ургуулахын тулд газар худалдан авсан тухай “The Blast” цахим хуудаст бичжээ.

АНУ-ын Калифорни муж улсад марихуаныг эмчилгээний зориулалтаар борлуулахыг өнгөрсөн даваа гарагаас хуулиар зөвшөөрсөнтэй холбоотойгоор М.Тайсон шинэ төрлийн марихуан гарган авах, боловсруулахаар үйлдвэр нээхээр төлөвлөж байгаагаас гадна эмчилгээнд ашиглах зорилгоор судалгаа шинжилгээний ажил эрхлэх бодолтой байгаа аж.
 
М.Тайсон бол түүхэн дэх хамгийн хүчирхэг боксчдын нэг билээ. Өнөөг хүртэл эвдэгдээгүй хэвээр байгаа олон дээд амжилтыг тэрбээр тогтоосон юм. Тухайлбал, Тайсон боксын хүнд жингийн дэлхийн хамгийн залуу аварга, хамгийн залуу үнэмлэхүй аварга болж байсан билээ.

Э. Аянзаяа
Холбоотой мэдээ