Бие бялдарын сорилыг Баянхангайчууд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 08:57:45

Төв аймгийн 27 сумын 140-өөд тамирчныг Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн үзлэгт хамруулав.

Үзлэгийн 7-8 насыг Алтанбулаг,Эрдэнэ, Баянхангай, Сэргэлэн сум,13-14 насыг Алтанбулаг, Баяндэлгэр, Зуунмод, Баянхангай, 19-29 насыг Баянхангай, Сэргэлэн, Эрдэнэ сум, 46-аас дээш насыг Зуунмод, Сэргэлэн, сумын тамирчид тэргүүлж, багийн  нийлбэр дүнгээр нэгдүгээрт байрт Т.Алтанхуяг дасгалжуулагчтай  Баянхангай, хоёрт Ц.Батбаяр дасгалжуулагчтай Алтанбулаг, гуравт Ц.Уранхайч дасгалжуулагчтай Эрдэнэ сум орсон байна. 

Бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн сорилыг зохион байгуулж байх нь хүн амын дунд өвчлөлийг бууруулж, насжилтыг уртасгах ач холбогдолтой аж.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ