Бага насны хүүхдэд тэсэрч дэлбэрэх хэрэгсэл худалдахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-24 23:06:13
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас “Салют” арга хэмжээг зохион байгуулж байна.
Шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилготой уг шалгалтад хүн олноор төвлөрдөг томоохон худалдааны төвүүд, хүнс, барааны зах болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн бараа бүтээгдэхүүн худалдаж буй иргэд хамрагдах юм.
Одоогоор илэрсэн зөрчилгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд хандан салют, бенгалын гал зэрэг тэсэрч дэлбэрэх хэрэгслийг бага насны хүүхдэд худалдан борлуулахгүй байхыг анхааруулж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ