АНУ-д болсон галт тэрэгний осолд монгол иргэн өртөөгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Вашингтон мужид болсон галт тэрэгний осолд АНУ-д сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд өртөөгүй талаар Гадаад харилцааны яамны Консулын хэлтсээс мэдээлэв.
Тус мужийн Дупонт хотын орчим энэ сарын 18-ны өглөөний 07:40 цагт Сиатль хотоос Портланд хот уруу зорчиж байсан галт тэрэг замаасаа хальж осолдсон байна. Уг ослын улмаас галт тэргэнд зорчиж байсан 70 гаруй хүн, мөн галт тэрэг өнгөрөх гүүрний доор явсан тээврийн хэрэгсэлтэй зорчиж байсан иргэд өртөж, 6 хүн нас барсан, мэдээ байна. Уг осолд АНУ-д сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд өртөөгүй талаар Вашингтон дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлжээ.

Н.Туяа