Дугуйн замын тохижилтыг гүйцэтгэх компаниудыг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-12-19 18:11:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас хотын төвд ирэх онд гүйцэтгэх "Дугуйн зам" дэд хөтөлбөрийн эхний ээлжийн ТРАСС-7 8,4км унадаг дугуйн трассын дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

“Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд НЗД-ын “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/211 дугаартай захирамж батлагдсанаар Унадаг дугуйн замын трассын судалгаа тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах даалгавар батлагдсан. Үүний дагуу гүйцэтгэх ажлын тендер нээлттэй зарлагдсан бөгөөд тендерийн урилга өгсөн компаниудын саналыг шалгаруулж нийт 340,2км зураг төслийн ажлыг хүлээж аваад байна.

Тендерт Хотын төвийн хэсгийн унадаг дугуйн замыг Зураг төслийн “Гардь хаус” ХХК, “Сэлбэ” голын дагуу хийх унадаг дугуйн трассыг Зураг төслийн “ЭЗМНЭГ”ХХК, “Туул” голын дагуу хийх унадаг дугуйн замын тайланг Зураг төслийн “Өрнөл проект” ХХК гүйцэтгэжээ.
 
Н.Туяа

Холбоотой мэдээ