Б.Хурцтай холбоотой гомдлыг хэлэлцэх сонсгол эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшээд буй Б.Хурцад холбогдох асуудлаар зохион байгуулж буй Нээлттэй сонсгол Төрийн ордонд эхэллээ.
Нээлттэй сонсголд Б.Хурцтай холбоотой УИХ-д ирсэн бүх гомдлыг уншиж танилцуулах бөгөөд түүнээс шалтгаалан хохирсон гэх Д.Энхбат агсан, Д.Цогтбаатар нарын ар гэрийнхнийг оролцуулахаар уриад байгаа юм. Хэлэлцүүлэгт Сонсгол зохион байгуулах санаачилгад нэгдсэн гишүүдийн төлөөлөл, өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна.

Н.Туяа