Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-13 20:21:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн пүрэв гарагт шууд, тогтмол нислэгтэй боллоо. Тус чиглэлд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн "Аэро Монголиа" компани үйлчлэх бөгөөд нислэгийн үнэ нэг талдаа 99.000 төгрөг байхаар тогтжээ.
Баянхонгор аймгаас 
УИХ-д сонгогдсон гишүүд болон аймгийн удирдлагууд харъяа яам, холбогдох шат шатны байгууллагуудад удаа дараа хүсэлт хүргүүлсний дүнд ийнхүү орон нутгийн нислэгтэй болж байгаа аж.
Өмнө нь энэ чиглэлд "Хүннү эйр" компаний нислэг хийж байсан бөгөөд 200 орчим мянган төгрөгийн үнэтэй үйлчилж байгаад зорчигч цөөтэй гэх шалтгаанаар нислэгээ зогсоосон юм. Харин Баянхонгор-Улаанбаатарын хооронд агаарын тээврийн үйлчилгээ сэргэж, хүнд өвчтэй хүн хот руу эмчилгээнд авч явах, нялх нярай болон ахмад настан, яаруу ажилтай хүмүүст хямд үнээр, шууд нислэгт суух боломжтой болсонд нутгийн иргэд баяртай байна.
                                                                                                             Б.Мөнхзул
Холбоотой мэдээ