Өршөөгдсөн иргэдээс 2 нь хулгайн гэмт хэрэгт холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 11:52:57

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан иргэн Б.Д нар хулгайн гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байна.

Тус аймгийн хэмжээнд өршөөлийн тухай хуулиар 89 хүн суллагдсан бол 58 иргэн нь тус аймгийн Шийдвэр гүйцэтгэх 443-р ангиас бусад нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон бусад хорих ангиудаас суллагджээ. Мөн иргэдийн дунд өршөөлийн хуулиар суллагдсан иргэд энд тэнд танхайрч байна гэсэн асуудал нь ор үндэслэлгүй бөгөөд Цагдаагийн газраас өдөр оройн эргүүл хяналтыг тогтмол хийж байгаа аж.

Б.Гантуяа
 

 

 

Холбоотой мэдээ