УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Энэхүү дүгнэлтэд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны "... эсхүл хөгжпийн бэрхшээлтэй ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.
Чуулганы хуралдаанаар эл асуудлыг авч хэлэлцэх үед гишүүд аливаа улстөрийн хүчнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг намын хүсэл сонирхолд нийцүүлэн өөрсдийнх нь зорилгын эсрэг жагсаал цуглаанд татан оролцуулахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Б.Туул