Төрийн албан хаагчийг тушаал дэвшүүлэхдээ шатлан дэвших зарчмыг баримтална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн өргөн мэдүүлсэн бөгөөд шатлан дэвших журмаар төрийн албанд ажилладаг байх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурладаг байх зэрэг зарчмыг төсөлд тусгасан юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Ард иргэдийн сайн сайхны төлөө ажилладаг мэргэшсэн төрийн албан хаагч байх ёстой. Анхан шатан дээр улстөрждөг байдал их байна. Үүгээр улстөрждөг байдлыг зогсоох ёстой" гэв.
УИХ-ын гишүүн Н.Учрал, "Төрийн албаны энэхүү хуулийн төсөл чинь шинэчлэлт авчрахгүй. Төрийн албанд хувийн хэвшлийнхэн орж ажиллах боломж олдохгүй нь. Мөн гадны их дээд сургууль төгссөн чадварлаг залуу боловсон хүчин орж ажиллахгүй шүү. Хэн өөрөөсөө мэдлэг боловсролоор доогуур хүний дор ажиллах юм бэ. Энэ хуулийн төслийг би дэмжих боломжгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Хүн бүр төрийн алба руу тэмүүлдэг байх хэрэггүй. Төрийн албаны шаардлага хангасан шалгуурт тэнцсэн хүмүүс төр рүү ордог байх хэрэгтэй. Ингэснээрээ өмнөх хуулиасаа шат ахьсан хууль болсон. Ер нь төрийн албанд ажиллах хүн шатлан дэвших зарчмаар тушаал дэвшдэг байх ёстой. Хэрэв чадвартай мэдлэгтэй хүнийг бол дэвшүүлэн ажиллуулах боломжтой" гэлээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн юм. Хууль батлагдсантай холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд, "Төрийн алба улстөрийн мөчлөг дагаж өөрчлөгддөг байдал тасалбар болох ёстой. Тухайн албан хаагчдыг тушаал дэвшүүлэхдээ тухайн хүний мэдлэг чадвар, ажилласан хугацаа зэргийг харгалзан үзндэг болж байна. Иймд хуулийг шат шатны удирдлагууд дагаж мөрдөж ажиллах шаардлагатай" хэмээв.
Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.

Б.Туул