Төв аймгийн Баяндэлгэр сум цагдаагийн кабонтой боллоо

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 17:57:27

Төв аймгийн “Өгөөмөр-Уул” ХХК  80-аад сая төгрөгийн хөрөнгөөр сар гаруйн хугацаанд барьсан кабоныг энэ сарын 12-нд хүлээлгэн өгчээ.

Энэ үеэр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр, дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батбаатар нар алба хаагчдад хандаж хөдөө орон нутгийн алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцлийг бүрэн бүрдүүлсэн тул ажил, үүргээ  онц сайн биелүүлэхийг уриалав.

Сумдын алба хаагчдыг зориулалтын байр, сууцтай болгох ажил 2006 оноос эхэлж, өдгөө 27 сум цагдаагийн кабонтой болжээ.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ