Иерусалимын талаарх Д.Трампын байр суурь Францын эрх баригчдын санааг зовоож байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-05 12:13:42
ПАРИС. /ТАСС/. “АНУ-ын зүгээс Иерусалим хотыг “Израилийн нийслэл” гэж дангаар хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа нь бидний санааг зовоож байна” гэж өчигдөр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа мэдэгдлээ.
 
“АНУ дангаараа Иерусалим хотыг “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаад Франц улсын Ерөнхийлөгчийн засаг захиргаа сэтгэл зовниж байна. Иерусалим хотын статусын асуудал нь израильчууд болон палестинчууд хоорондын энхийн яриа хэлэлцээний хүрээнд зохицуулагдах ёстой. Израиль, Палестин улс яриа хэлэлцээ хийснээр тус хоёр улс Иерусалим гэх нэг нийслэлтэй амар тайван, аюулгүйгээр зэрэгцэн орших боломжтой” гэж Францын төрийн тэргүүн хэлсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ