Японы Засгийн газар Умард Солонгосыг буруушаасан тогтоол баталжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-04 18:17:55
ТОКИО. /ТАСС/. 11 дүгээр сарын 29-нд пуужин харвасантай нь холбогдуулан Умард Солонгосыг буруушаасан агуулга бүхий тогтоолын төслийг Японы парламентын дээд танхимын гишүүд санал нэгтэйгээр баталсан тухай  ТАСС агентлаг мэдээлэв.

Уг тогтоолд “Умард Солонгос 11 дүгээр сарын 29-нд пуужин харваснаар бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдалд урьд өмнө нь байгаагүйгээр ноцтой аюул заналхийллээ. Умард Солонгосын эрх баригчид ийм алхам хийсэн нь пуужин болон цөмийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгож буйн илрэл юм ” гэж  дурджээ.

“Япон улс энэ байдалтай эвлэрэхгүй бөгөөд өдөөн хатгалгад хэзээ ч орохгүй. Манай улсын Засгийн газар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд Умард Солонгост дээд зэргээр шахалт үзүүлэх болно” гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мөн мэдэгдсэн байна.
Э. Аянзаяа

 
Холбоотой мэдээ