АНУ, ОХУ-ын харилцаа хэрхэн муудсаныг тайлбарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-04 14:28:31
МОСКВА. /РИА Новости/.  ОХУ болон АНУ-ын харилцаа хүйтрэх болсон олон шалтгааны нэг нь Оросын эрх баригчид 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцсон явдал юм гэж үзэж байгаагаа АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жон Хантсман илэрхийлжээ.

“ОХУ болон АНУ-ын харилцаа хүйтрэх болсон олон шалтгаан бий. Тэдгээрийн нэг нь 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын эрх баригчид хөндлөнгөөс оролцсон явдал юм. Тэд сонгогчдод хэрхэн нөлөөлснөө өөрсдөө ч төсөөлөхгүй байгаа. АНУ-д төрийн тэргүүнийг сонгох явдал нь ариун шударга байдаг. Тийм ч учраас сонгуулийн тогтолцоо итгэлцэл дээр үндэслэн явагддаг гэдэгт итгэх нь чухал юм. Харин энэ тогтолцоог нураах гэсэн аливаа оролдлогыг "зохисгүйгээр хөндлөнгөөс оролцохыг оролдсон явдал" гэж үзнэ” хэмээн Жон Хантсман “Ведомости” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ