ОХУ-ын Төрийн Думын төлөөлөгчид Умард Солонгост айлчилжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-01 15:43:18
МОСКВА. /РИА Новости/.  "Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд Пхеньян яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэхдээ зөвхөн ОХУ-д итгэж байгаа бөгөөд АНУ-ыг яриа хэлэлцээ хийх чадваргүй улс орон гэж Пхеньян үзэж байна" хэмээн саяхан Умард Солонгост албан ёсны айлчлал хийгээд ирсэн ОХУ-ын Төрийн Думын депутат Казбек Тайсев мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжлав.

Мөн Пхеньянд айлчлаад ирсэн Төрийн Думын төлөөлөгчдийн нэг болох Алексей Чепа мэдэгдэхдээ “Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг зохицуулахаар Орос болон Хятадын талын санал болгосон төлөвлөгөөг одоогоор Пхеньян хүлээж аваагүй байна. Миний бодлоор, Умард Солонгосын эрх баригчид өөрийн байр суурийг эргэн харж, Орос улсын санал болгосон "цорын ганц зөв" шийдвэрийг хүлээж авах хэрэгтэй” гэжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ