Монгол Улсын агаарын замаар энэ онд 115 мянга орчим олон улсын нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2017-11-27 13:16:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин агаарын замаар дамжин өнгөрөх нислэгийн тоо өнөөдөр 100 мянгад хүрсэн бөгөөд 2017 онд 110-115 мянган олон улсын нислэгийн дамжин өнгөрөлт хийх төлөвлөгөөтэй байна. 
“DLH 726” аялалын дугаартай “A340-600”агаарын хөлөг энэ өдөр /2017.11.26-ны өдрийн 11.45 минутад/ Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирснээр агаарын тээврийн түүхэн дэх дамжин өнгөрөлт үйлдэж анх удаа 6 оронтой тоог давжээ. Өнөөдрийн байдлаар манай улсын агаарын зайг 87 улсын 180 гаруй компани ашиглаж, дамжин өнгөрөлтийн нислэг гүйцэтгэдэг.
Энэ он дуустал сар гаруйн хугацаанд 10 мянга гаруй нислэг өнгөрүүлэх тооцоо байгаа бөгөөд Монгол Улсад орох навигацийн орлого 50 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм. Манай улс, Навигацийн үйлчилгээний орлогоос 2011 онд Улсын төсөвт 40.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2015 онд 98.5 тэрбум, 2016 онд 130 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн баримт байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ