82 настай ахмад нутгийн удирдлагын "Тэргүүний ажилтан" цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-27 00:32:30
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн хөгжсөний 25 жилийн ойг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынхан тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү баярын арга хэмжээний хүндэт зочдоор 1992 оноос хойш сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон үе үеийн 156 төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга нар, Багийн Засаг дарга нар байлаа. Арга хэмжээний үеэр Г.Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний ЕБ-ийн нэгдүгээр сургуулийн дуу хөгжмийн багш, АБТА, МУСТА Ц.Алимантуяагийн байгуулсан хүүхдийн хамтлагийн уран бүтээлч дуучин, бүжигчин хүүхдүүд уран бүтээлээсээ толилуулж, баярын илэрхийлэлт өргөсөн нь онцлог байлаа. Мөн энэ үеэр 82 настай П.Цэрэнпил нутгийн удирдлагын "Тэргүүний ажилтан" цол хүртсэн юм. Арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа, сумын Засаг дарга, хотын Захирагч Т.Гантулга тэргүүтэй удирдлагууд оролцлоо.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ