Албан ёсны вэб сайтаа ашиглах нь ховор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:37:13

Өвөрхангай аймаг uvurkhangai.mn гэсэн албан ёсны вэб сайттай ба бүх сумдууд, байгууллагуудыг мэдээллээ тавьж байх бүрэн боломжийг тэнд нээж өгсөн байдаг. Гэвч ашигладаг нь ховор.

Онцгойлон сумдын удирдлагууд интернэтийн сүлжээ муу гэдгээр далимдуулан өндөр үнээр хийлгэсэн тэрхүү сайтыг үл ашигладаг агаад ашиглах байтугай нээж хардаг ч үгүйн илрэлийг нэгэн баримтаар харуулаад байна.

Тодруулбал Сант сумын Засаг дарга руу хандсан гомдлын зурвасыг нэгэн иргэнээс илгээж, uvurkhangai.mn сайтын Сант сум гэсэн хэсэгт байршуулсаар хэд хонолоо. Тус сумын орлогч дарга Ц.Ариунболдын “хулхи” зангийн тухай баримтаар нотлосон энэхүү мэдээллийг арга барсан иргэн албан ёсных нь сайт дээр тавьжээ. Нэг удаа ч мэдээлэл тавигдаагүй sant.ov.gov.mn/ ийнхүү хэн нэг наад захын хүн ашиглачихаар ховын талбар болж байгаа нь харамсалтай.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ