Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-11-23 09:06:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн жавартай байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 14-19 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Холбоотой мэдээ