"Охидын дуу хоолой" хэлэлцүүлэг зохион байгууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-21 19:56:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Насан туршийн боловсролын төвөөс охидын эрхийг хамгаалах, тэдний мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Охидын дуу хоолой" хэлэлцүүлгийг энэ сарын 15-21-нд   зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын 7-12 дугаар ангийн 500 гаруй сурагч хамрагдсан байна. Арга хэмжээний үеэр тус төвийн багш нар "Охидын эрхийг хамгаалах",  "Охидын эрүүл мэнд ба шилжилтийн нас", "Үеэрхэл ба нөхөрлөл", "Жендерийн эрх тэгш байдал" сэдвүүдээр хичээл зааж, сурагчдын санал бодлыг сонсжээ.


Мөн цаашид охидыг гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлүүлэх, нөхөн үржихүйн боловсрол олгох чиглэлээр сургуулиудын "Охидын зөвлөл"-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөө өгөн хамтран ажиллахаар болсон байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ