МАН Их хурлаараа дүрэм, мөрийн хөтөлбөрөө өөрчилж, шинэ даргаа сонгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо гурван хоногийн турш үргэлжлэх МАН-ын 28 дугаар Их хурлаар тус намын дүрэм, Мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, шинэ дарга болон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулна.
Ирэх долоо хоногт болох МАН-ын 28 дугаар Их хурлыг урьтаж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Раднаасэд нар мэдээлэл хийв. Даваа гарагт эхлэх хуралд 1309 төлөөлөгч сонгогдсоны 1074 нь намын анхан шатны төлөөлөл байгаа бол 236 нь Удирдах зөвлөлийг төлөөлнө. Энэ удаагийн Их хуралд 306 эмэгтэй оролцох юм байна. Төлөөлөгчдийн насны ангиллаар аваад үзвэл 18 хувь нь 18-35, 514 буюу 39,3 хувь нь 36-45 насныхан, 419 буюу 32 хувь нь 46-60 насныхан байна.
МАН-ын 28 дугаар Их хурлаар МАН-ын дарга М.Энхболдын илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-ын дөрвөн жилийн тайлан, Хяналтын ерөнхий хорооны тайлан, 27 дугаар их хурлаас хойших Монгол Улсын улс төр, нийгмийн нөхцөл байдал, МАН-ын үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэх аж. Мөн намын дүрэмд өөрчлөлт оруулах, мөрийн хөтөлбөрийг шинэчлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллаж байгаа бөгөөд тэрбээр "Намын мөрийн хөтөлбөр гэдэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа асуудал юм. Монгол Ардын намд шинээр элсэх гэж байгаа гишүүн энэ намыг ямар үзэл баримтлал, ямар бодлого, үнэт зүйл, үзэл санааг баримталдаг вэ гэдэг талаас нь мэдэх боломж олгоно. Ингээд намын гишүүн болсон бол ямар зарчим баримтлах ёстой вэ гэдгээ зарлаж, түүнийхээ төлөө зүтгэх учиртай. Энэ удаагийн намын мөрийн хөтөлбөрт бид орчин үеийн үзэл санааны суурь үндсийг илүү тодорхой болгох нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байгаа. Энэ утгаараа хүн төвтэй намын бодлого үзэл санааг шингээж өгөхийг зорьсон.
Намын дүрэмд өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ажиллаж байгаа аж. Тэрбээр "Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд найман чиглэл 50 гаруй зүйл заалтыг өөрчилж байгаа. Тоймлоод хэлэхэд шийдвэр гаргах түвшинд намынхаа анхан шатны гишүүдийг оролцуулдаг байх зохицуулалт хийнэ. Хоёрдугаарт, Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүдийн тоог багасгана. Гуравдугаарт, хариуцлагатай, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэл тусгасан. Улс төрийн намын санхүүжилт хаалттай байна. Үүнийг дагаад авлига хээл хахууль авдаг гэж яригддаг. Өнөөдөр МАН-ын санхүүжилтийн үйл ажиллагааг журамд оруулж, тэрхүү журмыг Бага хурлаар баталснаар намын санхүүжилт ил тод нээлттэй болох нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн намын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой шинэ бүтцийг би болгож оруулж ирлээ" гэв.
Мэдээлэл хийсний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-МАН олонх болсон тохиолдолд намын даргад Ерөнхий сайдыг дэвшүүлнэ гэж танай намын дүрэмд байдаг. Энэ зүйлд өөрчлөлт орох уу?
-Тэр зүйлд өөрчлөлт ороогүй. Ерөнхий сайдын асуудал бол албан тушаалтныхаа хувьд Үндсэн хуулийн асуудал. Намын дарга Ерөнхий сайд байна гэж хатуу заасан зүйл байхгүй. Харин намын даргад дэвшүүлэх эрх нь нээлттэй.
-Шинээр боловсруулсан дүрмийн төсөлд ямар өөрчлөлтийг тусгасан бэ?
-Нам хоёр толгойтой болчихоод байна гэдэг. Эрх мэдлийн хүрээ хязгаар байхгүй, намын дарга нь Удирдах Зөвлөлийг удирддаг, Ерөнхий нарийн бичгийн даргын /ЕНБД / оролцоо байгаа эсэх ойлгомжгүй байдал бий болсон. Тиймээс намын дарга дүрэмд заасан даргынхаа ажлыг хийнэ. Удирдах зөвлөлийг намын ЕНБД удирдана гэсэн зохицуулалтыг шинээр оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, намын дарга, Удирдах зөвлөл, намын Бага хурал гэсэн босоо удирдлагатай явна.
-Намын даргад хэн хэн өрсөлдөх вэ?
-Одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, намын гишүүн Н.Дэмбэрэл нар нэр дэвшинэ гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдээд байна. Дүрмээрээ бол намын гишүүн өөрийгөө болон бусад гишүүд нь нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ хүрээнд зохицуулагдана.
-Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог цөөлнө гэлээ. Хэд болгох вэ?
-Ажлын хэсгийн боловсруулсан төслийн хүрээнд Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 29 хүртэл гэж оруулсан. Гэхдээ 28 дугаар Их хурлын гишүүд албан ёсоор батална.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ