УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалтад авахыг хүсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.
Тодруулбал тус албан бичигт "ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөдөр 14:00 цагийн үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд байхдаа "Ж.Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү” гэж заналхийлсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар хамт байсан. Иймд миний бие болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, амь насыг төрийн хамгаалалтад авахыг хүсч байна" гэжээ.
Ж.Батзандан гишүүн нь Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилохтой холбоотой асуудлаар сонсгол явуулах санаачилга гаргаад байгаа билээ.

Н.Туяа