Халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-13 16:09:23
ТОКИО. /ТАСС/. БНАСАУ-аас Япон руу дүрвэгсэд олноор орж ирсэн тохиолдолд дэгдэж болзошгүй халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээний төлөвлөгөөг Японы засгийн газар боловсруулж байна. Энэ зорилгоор Япон улсын эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын яам мэргэжлийн шинжээчдийн тусгай баг бүрдүүлжээ гэж Японы телезизийн NHK суваг мэдээлэв. 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Солонгосын хойгт гэнэтийн онцгой нөхцөл байдал үүсвэл олон арван мянган дүрвэгч Япон руу давалгаалан орж ирэх магадлалтай гэж тус яам таамаглаж байгаа аж. Дүрвэгсдийг тусгай хоргодох байруудад байрлуулахаар төлөвлөж байгаа ба Европ руу дүрвэгсэд олноор орж ирэх үед ийм байруудад улаан тууралт, улаан бурхан, халдварт шар өвчин буюу гепатит А зэрэг халдварт өвчин дэгдэх бодит аюул нүүрлэж байсан билээ. Түүнээс гадна Умард Солонгосын оршин суугчид хумхаа өвчинд нэрвэгдэж байгаа гэсэн мэдээ баримт Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад байдаг юм.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ