“Их-20”-ийн уулзалт Туркийн Антальяад болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-16 08:54:00

АНТАЛЬЯ. /Sputnik/. 11 дүгээр сарын 15-16 хооронд Туркийн Анталья хотод “Их-20”-ийн уулзалт болж байна. “Их-20”-ийн гишүүдээс гадна Азербайжан, Испани, Малайз, Сенегал, Сингапур, Зимбабве улс уг уулзалтад оролцож байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн асуудлууд, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга замыг хэлэлцэхээр удирдагчид цугласан юм. Дүрвэгчдийн хямрал, “Лалын улс” террорист бүлэглэлтэй тэмцэх асуудал ч мөн хэлэлцэх  сэдэвт багтжээ.

11 дүгээр сарын 13-нд Францын нийслэл Парис хотод гарсан террорист халдлагаас үүдэн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд уг уулзалтад оролцоогүй юм. Мөн Аргентин улсад сонгууль болж  буйтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч  Кристина Киршнер “Их-20”-ийн уулзалтад оролцох боломжгүй байв.

Х.Аминаа
 

Холбоотой мэдээ