Норовлин сумын сургуулийн дотуур байрыг Японы тусламжаар барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-10 20:07:45
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаокаг "Ёслол хүндэтгэлийн өргөө"-нд хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал" төслийн буцалтгүй тусламжаар Хэнтий аймгийн Норовлин сумын ЕБС-ийн 40 хүүхдийн дотуур байрны барилгын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан юм.

Мөн Япон орон болон тус улсын зарим хотууд Хэнтий аймгийн цаашдын харилцаа, бизнес, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр М.Такаока Хэнтий аймгийн Засаг даргыг хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд цаашид олон чиглэлд хамтран ажиллах боломж байгаа талаар дуулгасан юм.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ