Гэмт хэргээс сэргийлэх ажил зарим суманд хангалтгүй байна

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 20:55:09

Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий  Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 27  сумын салбарын үйл ажиллагааг шалгаж, дүгнэхэд 79 хувьтай үнэлэгдэв.

2015 оны 10 сарын 19-23-ны хооронд явуулсан судалгаагаар Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянчандмань зэрэг 18 сум гэмт хэрэг зөрчлийг бууруулахад дорвитой арга хэмжээ авч, иргэдийг түлхүү хамруулсан бол Өндөрширээт, Цээл, Батсүмбэр, Жаргалант, Сэргэлэн  зэрэг сум дээрх шаардлагыг төдийлөн хангаагүй байна. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг олон нийтэд хүргэх, холбогдох байгууллагуудын уялдааг сайжруулах, шинээр гарсан дүрэм журмыг нийтэд сурталчлах, ногдсон хөрөнгө мөнгийг зориулалт ёсоор хэрэглэх, олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллах нөхцөлөөр хангахыг зөвлөсөн байна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ