Улс төрийн намууд төрийн хямралд шууд болон шууд бусаар нөлөөлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо”-ноос "Төрийн хямрал улс төрийн намын шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хуралд УИХ-д суудалтай болон бусад намын төлөөлөл, улс төр судлаач, шинжээчид оролцож, намын шинэчлэлийн асуудлаар илтгэл хэлэлцэн, санал солилцов. Хурлын эхэнд "МАН-ын шинэчлэл, хөгжлийн бодлого, хөтөлбөр" сэдвээр УИХ-ын гишүүн, МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо”-ны дарга Т.Аюурсайхан илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр илтгэлдээ "Монгол Улсад төрийн хямрал дээд цэгтээ хүрсэн. Улс төрийн намын нэр хүнд унасан байна. Хямрал юунаас үүссэн бэ гэхээр улс төрийн намуудтай холбоотой. Энэ бол зөвхөн МАН-ын асуудал биш. Эхний ээлжинд парламентад суудалтай улс төрийн намуудын үзэл бодлын нэгдэл бий болгох зорилготой ажиллаж байна. Шинэчлэл хоёр үе шаттай явагдана. Нэгдүгээрт, улс төрийн намын дүрмийн шинэчлэл. Хоёрдугаарт, улс төрийн намын тухай хууль эрх зүйн өөрчлөлт юм. Намууд өөрсдийн дүрмээр шийдэж чадахгүй байгаа асуудлыг хууль эрх зүйн зохицуулалтаар, иргэд сонгогчдын захиалгаар, тэдний хяналт доор хийх ёстой. Улстөрчид намын дээд удирдлагыг өөрсдийн төлөөллөөр дамжуулж аваад намд ноёрхол тогтоодог. Ингээд тэд сонгуулиар дамжуулан төрийн эрхийг авдаг. Төрийн эрх мэдлийг авсны дараа өөрсдийн эрх ашигт нийцүүлж нийгмийн баялгийг далд бизнес рүү чиглүүлж, цөөнхийн эрх ашигт шилжүүлээд, нийгмийн хяналтыг байхгүй болгох замаар ноёрхол тогтоодог. Энэ бол Монгол Улсад бодитой бий болсон тогтолцоо юм. Далд бизнесийг төртэй холбож байгааг таслан зогсоох арга замыг өнөөдөр ярилцаж байгаа юм" гэж дурдав.

Мөн "АН-ын шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлууд" сэдвээр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, "МАХН-ын шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлууд" сэдвээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар илтгэл тавив. О.Баасанхүү илтгэлдээ "1996 онд МАХН-ын залуучууд шинэчлэлийн ажлыг анх эхлүүлж байсан. 2000 онд зохион байгуулалт, бүтэцийн асуудал санасан үр дүнд хүрээгүй учраас жигүүр байгуулж шинэчлэл ярьж байв. 2011 онд намын Онц их хурлыг зарлан хуралдуулж, нэрээ МАН болгох үед намын үүх түүхээ хадгалж үлдсэн хүмүүс МАХН нэрээ дахин УДШ-д бүртгүүлэн авч байлаа. Улс төрийн намууд төрийн хямралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Нам бол үзэл суртлын байх ёстой. МАХН зүүн төвийн үзэлтэй гэдэг ч хатуу хэлэхэд коммунист сэтгэлгээнд суурилж байна. Сүүлийн үед фашист сэтгэлгээнд орж байна. Тиймээс үзэл суртал, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхийн тулд намын Их хурлыг зарлан хуралдуулж, асуудлыг ярилцах зайлшгүй шаардлагатай байна" гэж дурдав.
Улс төрийн нам бодлого явуулдаг, нийгмийн хөдөлгөгч хүч, зүтгүүр нь байх ёстой. Гэтэл өнөөдөр дээрх шинж чанараа алдаж, чансаа нь унасаар байна, төрийн хямралд намууд нөлөө үзүүлж байна гэж хуралд оролцогчид онцолж байлаа.

Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ